logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    Монгол Улсын эдийн засгийн өсөлт болон ажилгүйдлийн түвшний харилцан хамаарал бага байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 28 16:00
    413

    Зургийг: Alessandro Grassani/Luzphoto/Bloomberg

    Ядууралд өртсөн, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд зориулсан зардалд нийт зардлын нэг хувь ногдож байна

    Монгол Улсын эдийн засгийн өсөлт болон ажилгүйдлийн түвшин харилцан хамаарал бага байна гэж Нээлттэй нийгэм форум үзэж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлж буй уул уурхайн салбар нь ажиллах хүч бага шингээж байгаатай холбоотой гэдгийг тодотголоо. Түүнчлэн бүтцийн ажилгүйдэл өндөр байгааг онцлов.

    Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2022 онд 6.7 хувьд хүрч буурсан ч бусад улстай харьцуулахад өндөр байгаа юм. Нөгөө талаас сүүлийн таван жилд халамжийн зардал 3.2 дахин өссөн байна. Хэдий тийм боловч 2023 оны гуравдугаар сарын нийгмийн халамжийн сангийн зарцуулалтын тайланг харвал ядууралд өртсөн, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд зориулсан зардалд нийт зардлын нэг хувь ногдож байгаа аж.

    Эдийн засгийн эерэг өөрчлөлтөөс шалтгаалсан орлогын эх үүсвэрээс хүүхдийн мөнгөн тусламж зэрэг халамжийн шинжтэй зарим хөтөлбөрийг хавтгайруулан хэрэгжүүлсэн нь төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах үндэс болж байгаа юм. Нийгмийн халамж нь хөдөлмөр эрхлэлтэд нөлөөгүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өндөр нөлөөтэй байгааг харуулж байна. Нийт зарцуулалтын 69 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмж эзэлжээ.

    Cэтгэгдэл бичих