Зургийг: Paul McErlane/Bloomberg
“Google” компани Малайз улсад хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Үүнд дата төв болон үүлэн тооцооллын технологийг хөгжүүлэх санаачилгууд багтсан байна.
Ингэснээр тус улсын салбар бүрд 26 мянга 500 гаруй ажлын байрыг дэмжиж, 3.2 тэрбум ам.долларын эдийн засгийн өгөөжтэй байх урьдчилсан тооцоог Малайзын Худалдааны яамнаас гаргажээ.
Энэ нь “Google-ийн Зүүн Өмнөд Ази дахь хамгийн том хөрөнгө оруулалт болж буйг тодотгож байна. Сүүлийн хэдэн сард өсөлтийн шинэ боломж эрэлхийлж байгаа “Microsoft”, “Apple”, “Nvidia” зэрэг технологийн компаниудын тус бүс нутаг дахь сонирхол нэмэгдэж байгаа аж. Тухайлбал: “Microsoft” компани Малайз улсад 2.2 тэрбум ам.доллар, Индонез улсад 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсноо тавдугаар сарын эхээр зарлаж байсан юм.