logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Mysteel: Монголын коксжих нүүрсний нийлүүлэлт саарч, Хятадын фьючерс үнэ өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 27 15:33
    33

    Зургийг: Qilai Shen/ Bloomberg

    Mysteel: Өнгөрсөн 7 хоногт Монголын коксжих нүүрсний гол боомтуудаар нэвтрүүлсэн нүүрсний өдрийн дундаж хэмжээ 75,000 тн байв

    Хятадын ган үйлдвэрлэгчид өвлийн улирлын өмнө нүүрсний нөөцөө нэмэгдүүлж эхэлсэн энэ үед Монголын коксжих нүүрсний нийлүүлэлт хүлээлтээс доогуур байгаа нь тус улсын фьючерсийн үнийг сүүлийн зургаан долоо хоногийн дээд түвшинд хүргээд байна. Далянь түүхий эдийн биржид коксжих нүүрсний фьючерс лхагва гарагт 4.5 хувиар өсөж, тонн нь 1,490 юань буюу 223.45 ам.долларт хүрсэн нь аравдугаар сарын 16-наас хойших хамгийн өндөр үнэ боллоо. Үнэ сүүлийн долоо хоногт бараг 10 хувиар өсөөд байна.

    Хятадын коксжих нүүрсний гадаад нийлүүлэлтийн хамгийн том эх үүсвэр болох Монголоос импортолж буй нүүрсний хэмжээ хүлээлтэд хүрээгүй нь үнийн өсөлтийн гол шалтгаан болсоныг Mysteel мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт уурхайн ослын дараах хяналт шалгалт суларч, Хятадын дотоодын нүүрсний уурхайн олборлолт сэргэхийн зэрэгцээ хил дамнасан нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлтээр үнэ буурч байсан юм.

    Гэвч Монголын коксжих нүүрсний гол боомтуудаар нэвтрүүлсэн нүүрсний хэмжээ өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 75 мянган тонн болсон нь оны эхний хагаст өдөрт дунджаар 180 мянган тонн байсантай харьцуулахад 58 орчим хувиар бага байна. Мөн Монголын хил дээрх нүүрсний гарц пүрэв гарагт баярын улмаас нэг өдөр саатах юм. “Импортын хэмжээ сүүлийн үед сэргэх хандлагатай байгаа ч бодит нийлүүлэлт хангалттай өндөр биш байна” гэж CITIC Futures компанийн ахлах шинжээч Ран Юмэн онцолсон байна.  

    Монгол Улсын төсөвт 2026 оны эцэст нүүрсний экспортыг 90 сая тонн байхаар төлөвлөсөн бөгөөд одоогийн гүйцэтгэлээр оны эцэст 100 сая тоннд хүрэх боломжтойг ЭЗХЯ мэдээлж буй. 2027 онд ч экспортын өсөлтийг хадгалах нь чухал учраас хилийн боомтуудын дэд бүтэц, гаалийн үйл ажиллагаа, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд онцгой анхаарах, голлох боомтуудад ухаалаг гарцын систем, экспортын урсгалыг саадгүй байлгах тал дээр анхаарахыг Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн хурлаар үүрэг болгожээ.