logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монголбанк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 03 15:50
    700

    Зургийг: mongolbank.mn

    Монголбанк: Нэрлэсэн цалин, орлогын өсөлтийг дагаад хэрэглээний зээлийн өсөлт эрчимжиж байгаа нь санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахад хүргэж байна

    Он гарсаар бодлогын хүүгээ хоёр удаа бууруулаад байгаа Монголбанк зургаадугаар сарын 25, долоодугаар сарын хоёрны өдрийн ээлжит хурлаараа бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна. Төв банкнаас цаашид инфляц зорилтот интервалд хадгалагдах хүлээлттэйгээ илэрхийлсэн ч гадаад, дотоод орчны эрсдэл, цаашдын төлөвийг харгалзан дээрх шийдвэрийг гаргаснаа онцолжээ.

    Мөн банкнуудын гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг гурван нэгж хувиар бууруулж, 15 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн мөрдөгдөж буй макро зохистой бодлогын зохицуулалтад хэд хэдэн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал: банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөл өөрчилсөн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 55 хувь болгож бууруулахаар болжээ. Нэрлэсэн цалин, орлогын өсөлтийг дагаад хэрэглээний зээлийн өсөлт эрчимжиж байгаа нь санхүүгийн системд эрсдэлтэй гэж үзсэн тул өр, орлогын харьцааны хязгаарлалтыг ийнхүү чангаруулах шийдвэр гаргасан байна.

    Үүнээс гадна банкнаас шинээр олгох амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага дүнтэй кредит картын зээлд өр, орлогын харьцааны хязгаарлалт мөрдүүлэхгүй байх, тодорхой шаардлага хангасан дээд боловсролын сургалтын төлбөрийн зээлд өр, орлогын харьцааны болон хугацааны хязгаарлалтыг мөрдүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. 

    Cэтгэгдэл бичих