Зургийг: Greg Baker/AFP/Getty Images
БНХАУ-д үйлдвэрлэл эрчимжиж байгаагаас “Goldman Sachs” тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2024 оны өсөлтийн төсөөллөө таван хувь болгон ахиуллаа. Энэ нь БНХАУ-ын бодлого тодорхойлогчдын зорилттой таарч байгаа аж.
Харин I улиралд БНХАУ-ын эдийн засаг 7.5 хувиар өснө гэж тооцоолсон бол 2025 онд 4.2 хувиар өснө гэж таамагласан байна.
БНХАУ ирэх долоо хоногт энэ оны эхний улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээ танилцуулна.
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлт удааширч, хэрэглэгчдийн зарцуулалт сул байгаа нь эдийн засгийн өсөлтийг нь хойш татаж буй гол хүчин зүйл болж байна. Хэдий тийм боловч үйлдвэрлэл эрчимжиж байгаа нь өсөлтийг дэмжинэ гэж үзжээ. Тухайлбал: тус улсын “Caixin Manufacturing PMI” индекс гуравдугаар сард тав дахь сардаа өсөлтийн бүсэд шилжсэн байна.