Дэлхийн эдийн засгийн өсөлт жигд тогтвортой, инфляц таамаглаж байснаас олон улсад эрчимтэй саарах хандлагатай байгаа тул Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө сайжрууллаа. Тодруулбал: өнгөрсөн хоёрдугаар сард тус байгууллага энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 2.9 хувь гэж таамаглаж байснаас 0.2 нэгж хувиар өсгөж, 3.1 хувьд хүргээд байна. Хэдийгээр Ойрх Дорнодын зөрчил мөргөлдөөн болон үнийн тогтмол өсөлт эдийн засгийг тогтворгүй болгож магадгүй ч эрсдэлийг хяналтдаа авах боломжтой гэж тус байгууллага үзжээ.
Энэхүү өөдрөг төсөөлөл нь дэлхийн эдийн засаг ойрын хугацаанд цар тахлын өмнөх үеийн 3.4 хувь руу эргэн өсөхгүй ч ажилгүйдэл нэмэгдэж, инфляц эрчимжсэн зогсонги үе рүү эргээд буурахгүй гэдгийг харуулж байна. Харин АНУ-ыг эс тооцвол тус байгууллага өмнөх хоёрдугаар сард танилцуулсан энэ оны дэлхийн инфляцын төсөөллөө буурууллаа. Өмнө нь АНУ-ын инфляцыг энэ онд 2.2 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан бол 2.5 хувьд хүрнэ гэж үзэж байна.