logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Экспортолж буй нүүрсний биет хэмжээ өссөн ч хилийн дундаж үнэ 34.2 ам.доллароор буурчээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 08 10:10
    306

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    Гадаад худалдааны бараа эргэлт оны эхний 6 сард 13.2 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар өсөв

    Гадаад худалдааны бараа эргэлт оны эхний зургаан сард 13.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Тайлант хугацаанд гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум ам.доллар давж, эерэг үзүүлэлттэй гарсан байна.

    Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар өссөн бол импорт 25.9 хувиар өсжээ. Задлаад харвал нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 12.4 хувиар өссөн байна. Үүний дотор самнасан ноолуурын экспорт  58.8 тонн, угаасан ноолуурын экспорт 366.5 тонноор өсжээ.

    Харин гадаад зах зээлд гаргаж буй нүүрсний биет хэмжээ өссөн ч хилийн дундаж үнэ 34.2 ам.доллароор буурсан үзүүлэлттэй байна.

    Эдийн засагч Н.Энхбаяр “Нүүрсний экспортын биет хэмжээ өсөж байгаа ч орлого нь буурч байна. Бид биет хэмжээний өсөлтийн өөдрөг төсөөлөлд анхаараад байгаа ч эцсийн дүндээ бидэнд нөлөөлөх гол зүйл нь экспортын орлого. Үүнээс хамаараад экспортын орлого дээр тулгуурлан тооцдог эдийн засгийн өсөлт, төсвийн орлого, зарлага зэрэг нь хэт өөдрөг болох гээд байгаа”-г онцолж байлаа.

    Импортын бараа, бүтээгдэхүүний өсөлтөд нефтийн бүтээгдэхүүн 200 орчим мянган тонн буюу 179.8 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна. Мөн суудлын автомашин 57 мянга гаруйг импортолсон нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өсжээ. Харин өндөг, цагаан будаа, хуурай сүү зэрэг бүтээгдэхүүний импорт буурсан байна. 

    Cэтгэгдэл бичих