logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Amazon”-ийн автомат жолоодлоготой автомашин анх удаа замын хөдөлгөөнд оролцов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 14 10:50
    373

    Зургийг: Zoox Inc.

    “Zoox”-ийн бүрэн автомат жолоодлоготой автомашин анх удаа зорчигч тээвэрлэжээ

    “Amazon”-ийн охин компани “Zoox”-ийн бүрэн автомат жолоодлоготой автомашин анх удаа зорчигч тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцлоо.

    Өнгөрсөн долоо хоногт тус компанийн хөгжүүлсэн жолооны хүрдгүй цахилгаан автомашин Калифорни мужид зорчигч тээвэрлэн 1.6 километр гаруй зам туулсан гэж “Zoox” мэдэгдсэн байна. Энэ нь анх удаа автомат жолоодлоготой автомашин зорчигч тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцсон тохиолдол болж байгаа юм.

    Нийтийн тээврийн үйлчилгээний зөвшөөрлийг сунгах хүртэл энэхүү автомашинаар адил маршрутын дагуу тус компанийн ажилтнуудыг тээвэрлэх юм байна.

    “Amazon” 2020 онд “Zoox” компанийг худалдан авсан юм. Тус стартап “General Motors”-ийн охин компани болох “Cruise”-тэй автомат жолоодлоготой автомашиныг зах зээлд нэвтрүүлэхээр өрсөлдөж байгаа аж. “Cruise” Калифорни мужаас энэ сарын гурванд өөрийн хөгжүүлсэн бага оврын “Origin” автобусаа авто зам дээр турших зөвшөөрөл авснаа мэдээлсэн ч одоогоор туршилтаа эхлүүлээгүй байна. “Zoox”-ийн автомат жолоодлоготой таксины хувьд анхны туршилтаараа цагт 56 километрийн хурдтайгаар замын хөдөлгөөнд оролцсон юм.

    Cэтгэгдэл бичих