logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    COVID-19-ийн халдварын тархалтын улмаас БНХАУ-ын Шиань хотод хөл хорио тогтоов
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 21 14:45
    191
    БНХАУ-ын Шиань хотод пүрэв гарагт COVID-19-ийн халдварын 37 тохиолдол шинээр бүртгэгджээ

    БНХАУ 13 сая хүн амтай Шаньси мужийн Шиань хотод хэсэгчлэн хөл хорио тогтоолоо. Шиань хотод пүрэв гарагт COVID-19-ийн халдварын 37 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүний улмаас хотын халдварын өндөр эрсдэлтэй бүсүүдэд хязгаарлалтын журам мөрдөхөөр болжээ. Хамгийн эрсдэл өндөртэйд тооцогдсон 57 бүсэд иргэдийг гэрээс гарахыг хориглож байгаа аж.

    Пүрэв гарагийн байдлаар БНХАУ-ын хэмжээнд шинээр 783 тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпин Коммунист намын ардын их хуралд тавьсан илтгэлдээ COVID-19-ийг үл тэвчих бодлогыг цаашид ч үргэлжлүүлэх дохио өгсөн юм.

    Өнөөдрийн байдлаар БНХАУ-д COVID-19-ийн халдварын нийт 256 мянга 940 тохиолдол батлагдаад байгаа бөгөөд 247 мянга 561 нь эдгэрсэн бол 5226 хүн энджээ. 

    Cэтгэгдэл бичих