logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Дэлхийн банк: Цар тахлын үед өрхүүдэд олгосон дэмжлэгээр Монгол Улс бүс нутагтаа тэргүүлсэн
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 21 09:25
    337
    Хүүхдийн мөнгийг олгоход зарцуулж буй мөнгөн дүн Монгол Улсын ДНБ-ий 3 хувьтай тэнцэж байна гэж Дэлхийн банк тооцоолжээ

    Монгол Улсын цар тахалтай холбогдуулан айл, өрхүүдэд үзүүлсэн тусламж дэмжлэгийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар нь авч үзвэл Зүүн Ази, Номхон далайн бүс нутагтаа тэргүүлж байгааг Дэлхийн банк мэдээллээ.

    Хүүхдийн мөнгийг олгоход зарцуулж буй мөнгөн дүн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьтай тэнцэж байна гэж тооцоолжээ.

    Хүүхдийн мөнгийг зайлшгүй хэрэгцээтэй зорилтот бүлэгт чиглүүлснээр төсвийн зарцуулалтыг бууруулах боломжтой гэж Дэлхийн банк үзэж байгаа аж.

    2023 оны төсвийн төсөлд нийт хүүхдийн 91 хувьд нь 100 мянган төгрөгийг  үргэлжлүүлэн олгохоор тусгасан гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн юм. Ингэснээр ирэх онд 1.39 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө олгоход зарцуулахаар байна.

    Энэ нь 2022 оныхоос 67.1 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдээлсэн юм.

    Дэлхийн банк айл, өрхүүд тэр дундаа зарим амьжиргааны түвшин доогуур иргэд ч хүүхдийн мөнгийг зарцуулалгүй хадгалж байсныг онцолж байна. Энэ утгаараа хүүхдийн мөнгийг 100 мянга болгон нэмэгдүүлсэн нь эдийн засгийн нөхцөл байдалд нийцээгүй гэж үзэж байгаа аж.

    Түүнчлэн төсвийн үр ашиггүй зарцуулалтыг танах нь инфляцын дарамтыг бууруулах замаар эмзэг бүлгийн иргэдэд шууд бус байдлаар дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.

    Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хүүхдийн мөнгийг бүгдэд нь тэгш эрхтэйгээр олгох хэрэгтэй” гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

    Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат

     

    Cэтгэгдэл бичих