logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    2022 онд “Toyota Motor” борлуулалтаараа тэргүүлэгчийн байр сууриа хадгалав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 02 11:30
    524

    Зургийг: Akio Kon/ Bloomberg

    Өнгөрсөн онд “Toyota Motor” дэлхий даяар 10.5 сая нэгж автомашин борлуулжээ

    2022 онд “Toyota Motor” компани автомашины борлуулалтаараа дэлхийд тэргүүлэх байр сууриа  амжилттай хадгаллаа. Нийлүүлэлтийн сүлжээний доголдол автомашины үйлдвэрлэлд нөлөөлсөн ч борлуулалтаараа Германы “Volkswagen” компанийг гурав дахь жилдээ ардаа орхиж байна.

    unnamed (1).jpg

    Өнгөрсөн онд “Toyota Motor” дэлхий даяар 10.5 сая нэгж автомашин борлуулснаа тайлагнасан юм. Харин “Volkswagen”-ийн борлуулалт долоон хувиар буурч, 8.3 сая нэгж автомашин борлуулсан нь сүүлийн 11 жилийн доод үзүүлэлт болжээ.

    2023 онд ч “Toyota Motor” борлуулалтаараа “Volkswagen”-ийг ардаа орхино гэж “S&P Global Mobility”-ийн шинжээчид тооцоолж байна.

    Cэтгэгдэл бичих