logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Жо Байден, Кевин Маккарти: Өрийн таазыг нэмэгдүүлэх хэлцэл ахицтай байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 17 11:45
    155

    Зургийг: Victor J. Blue/Bloomberg

    Талууд тохиролцоонд хүрч чадахгүй бол АНУ ирэх сар гэхэд хуульд заагдсан өрийн хязгаарыг давахаар байна

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүд ойрын өдрүүдэд өрийн таазыг нэмэгдүүлэх хэлцэлд хүрч магадгүй байгаагаа мэдээллээ. Хэдий тийм боловч АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Кевин МакКарти талуудын байр суурь хол зөрүүтэй хэвээр байгааг мягмар гарагт болсон уулзалтын дараа анхааруулсан юм.

    Уулзалтаар талууд төлөөлөгчдийн түвшинд яриа хэлэлцээ явуулах шинэ систем үүсгэхээр тохиролцсон байна. Мөн цаг гаруй үргэлжилсэн уулзалтын үеэр талууд аль аль нь АНУ-ыг дефолт зарлахаас сэргийлэхээр зорьж байгаагаа илэрхийлжээ.

    Цагаан ордны Зөвлөх Стив Риччетти болон Төсвийн менежментийн албаны захирал Шаланда Янг нар ойрын хугацаанд Ардчилсан намын гишүүдэд төлөөлөгчдийн түвшний яриа хэлэлцээрээр ямар ахиц гарсныг тайлагнана. Тохиролцоонд хүрэхэд тийм ч хэцүү биш учир энэ долоо хоногийн эцсээр хэлцлийг эцэслэж магадгүйг Кевин МакКарти онцоллоо. Талууд тохиролцоонд хүрч чадахгүй бол АНУ ирэх сар гэхэд хуульд заагдсан өрийн хязгаарыг давахаар байгаа аж. Ингэснээр АНУ дефолт зарлаж, дэлхийн эдийн засгийг цочролд оруулах юм.

    Жо Байден лхагва гарагт “Их 7”-ийн бүлгийн уулзалтад оролцохоор Япон улсыг зорино. Чуулга уулзалт өндөрлөмөгц ням гарагт Вашингтонд эргэн ирэх аж. АНУ-ын өрийн таазын асуудалтай холбоотойгоор Жо Байден Япон улсад болох “Их 7”-ийн уулзалтын дараа товлож байсан Австрали болон Папуа Шинэ Гвиней улсад хийх айлчлалуудаа цуцаллаа.

    Энэхүү шийдвэр нь АНУ-ын нөлөөг Номхон далайн бүсэд тэлэх, БНХАУ-ын нөлөөллийг эсэргүүцэх хүчин чармайлтад нь сөргөөр нөлөөлөхөөр байна.

    Түүнчлэн Австралийн Сидней хотод болохоор товлоод байсан QUAD буюу Австрали, БНЭУ, АНУ, Япон улсын Төрийн тэргүүн нарын уулзалт цуцлагдлаа. Ингэснээр тэд Японы Токио хотод уулзалтаа хийхээр болж байн

    Cэтгэгдэл бичих