logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ши Жиньпин Украины дайн эхэлснээс хойш анх удаа Москвад айлчилна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 20 09:00
    545

    Зургийг: Pool/Getty Images

    Ши Жиньпиний Москвад хийх айлчлал 3 хоног үргэлжилнэ

    Энэ долоо хоногт БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Украины дайн эхэлснээс хойш анх удаа Москвад айлчлахаар төлөвлөж байна. Гурав хоног үргэлжлэх дээд хэмжээний айлчлал нь Ши Жиньпин Владимир Путиныг дэмжиж буйн хүчтэй дохио болохоор байгаа юм. Айлчлалын дараа тэрбээр мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй дайн эхэлснээс хойш анх удаа ярилцаж магадгүй байгаа аж.

    Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Мариуполь хотод гэнэтийн айлчлал хийснийг Кремль мэдээлсэн юм.

    Ши Жиньпиний хувьд Москвад хийх айлчлалаа нөхөрлөл, хамтын ажиллагаа, энх тайвны аялал гэж нэрлэжээ. Түүний санаачилсан Украины дайныг зогсоох төлөвлөгөөг АНУ болон холбоотон орнууд ОХУ-д давуу тал олгосон агуулгатай гэж шүүмжлээд байна.

    Украины дайн эхэлснээс хойш АНУ болон холбоотон орнууд ОХУ-ын эсрэг урьд өмнө хэрэгжүүлж байгаагүй эдийн засгийн хориг арга хэмжээг танилцуулсан юм.

    396695008.png

    Харин БНХАУ-ын хувьд ОХУ-аас 65 тэрбум ам.доллартой тэнцэхүйц эрчим хүч импортолсон нь Кремльд дайныг санхүүжүүлэх гол санхүүгийн эх үүсвэр болж байгаа аж.

    Энэ онд ОХУ-БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт 200 тэрбум ам.доллар хүрнэ гэж Москва тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих