logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ агаарын орон зайг нь зөрчсөн үл мэдэгдэх 4 дэх объектыг буудан унагаав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 13 11:55
    3754

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Мичиган мужийн дээгүүр хөөрч байсан объект иргэний агаарын тээврийн хөдөлгөөнд эрсдэл учруулах магадлалтай учир АНУ-ын Ерөнхийлөгч устгах тушаал өгсөн гэж Пентагон мэдэгджээ

    Ням гарагт АНУ-ын  байлдааны “F-16” онгоц  Мичиган мужийн дээгүүр хөөрч байсан үл мэдэгдэх объектыг буудан унагалаа. Энэ нь сүүлийн найм хоногт АНУ эсвэл Канадын агаарын орон зайг зөрчсөн дөрөв дэх объект болж байна.

    Хамгийн сүүлд устгасан объект хоёрдугаар сарын дөрвөнд буудан унагасан агаарын бөмбөлөгтэй харьцуулахад харьцангуй нам дор хөөрч байсан аж.

    Мичиган мужийн дээгүүр хөөрч байсан объект иргэний агаарын тээврийн хөдөлгөөнд эрсдэл учруулах магадлалтай учир АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден устгах тушаал өгсөн гэж Пентагон мэдэгдсэн байна.

    Үүнээс өмнө бямба гарагт Канадын тал мөн агаарын орон зайд нь нэвтэрсэн үл мэдэгдэх объектыг буудан унагасан юм.

    Өнгөрсөн долоо хоногт л гэхэд АНУ болон Канад үл мэдэгдэх гурван объектыг агаарт хөөрч байхад нь буудан унагажээ. Хоёрдугаар сарын дөрвөнд устгасан агаарын бөмбөлгийг Жо Байдены засаг захиргаа БНХАУ-ын тагнуулын ажиллагааны нэг хэсэг гэж мэдэгдэж байсан бол сүүлд устгасан объектуудын талаар дэлгэрэнгүй мэдэгдэл хийгээгүй байна. Албаныхан хамгийн сүүлд устгасан гурван объектын үлдэгдлийг цуглуулж байгаа аж. Агаарын орон зайд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн объектуудын улмаас АНУ болон БНХАУ-ын харилцаа хурцадмал байдалд ороод байна.

    Cэтгэгдэл бичих