logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Францын Үйлдвэрчний эвлэлүүд тэтгэврийн шинэчлэлтийг эсэргүүцэн жагсав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 13 14:00
    234

    Зургийг: Benjamin Girette/Bloomberg

    Тэтгэврийн шинэчлэлтийн тухай хуулийн төсөлд тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаарыг 62-оос 64 болгон нэмэхээр тусгажээ

    Тэтгэврийн шинэчлэлтийн тухай хуулийн төслийг эсэргүүцэн бямба гарагт Франц даяар сая гаруй иргэн жагслаа. Хуулийн төсөлд тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаарыг 62-оос 64 болгон нэмэхээр тусгасан байна.

    Энэхүү өөрчлөлтийг эсэргүүцсэн Үйлдвэрчний эвлэлүүд өнгөрсөн мягмар гарагаас хойш жагсаал зохион байгуулж байгаа аж. Тухайлбал: Францын нөлөө бүхий Үйлдвэрчний эвлэлүүд Үндэсний ассамблейгаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр буюу хоёрдугаар сарын 16-нд иргэдийг дахин эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалсан байна.

    Мөн Франц улсын Засгийн газар буулт хийгээгүй тохиолдолд гуравдугаар сарын долоонд илүү шийдэмгий арга хэмжээ авахаа мэдэгджээ.

    Парис хотноо амралтын өдөр 93 мянга гаруй иргэн жагссан ч өдөр тутмын үйл ажиллагаа тасалдаагүй байна. Францын Үйлдвэрчний эвлэлүүд боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэр, тээвэр, банкнууд зэрэг бүхий л салбарын ажилтнуудыг багтаадаг.

    2010 онд Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози олон нийтийн эсэргүүцлийг үл харгалзан тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаарыг 60-аас 62 болгон нэмсэн юм. Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макроны тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаарыг 62-оос 64 болгон өсгөх санал мөн адил олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байна.

    Cэтгэгдэл бичих