logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Shell”-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өсөж, $9.65 тэрбум хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 05 11:00
    299

    Зургийг: Peter Boer/Bloomberg

    “Shell”-ийн ашиг өсөхөд байгалийн хийн бизнесийнх нь борлуулалт нэмэгдсэн нь нөлөөлөв

    Оны эхний улиралд “Shell”-ийн ашиг дээд цэгт хүрснээр тус компани хувьцаагаа эргүүлэн худалдан авах хурдаа хэвээр хадгаллаа.

    Тайлант хугацаанд “Shell” компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өсөж, 9.65 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн хамгийн эерэг төсөөллийг ч давсан үзүүлэлт болов.

    I улиралд “Shell”-ийн ашиг ийнхүү өсөхөд байгалийн хийн бизнесийнх нь борлуулалт гол жин дарсан байна. Тайлант хугацаанд тус компанийн байгалийн хийн бизнесийн орлого 4.9 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх улирлын араас бичигдэх хоёр дахь дээд үзүүлэлт болж байгаа аж.

    Хэдийгээр Европт эрчим хүчний хямрал тогтворжиж, байгалийн хийн үнэ буурсан ч “Shell” нийлүүлэлтээ нэмж, зардлаа бууруулсан нь ашиг өсөхөд нөлөөлжээ.

    Улирлын тайлангаа танилцуулсныхаа дараа “Shell” дахин дөрвөн тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа эргүүлэн худалдан авахаа мэдэгдсэн байна. "I улиралд таваарын үнэ унасан ч компанийн ашиг өмнөх улиралтай адил түвшинд байгаа нь дэлхийд тэргүүлэх байгалийн хийн бизнесийнх нь уян хатан чанарыг харуулж байна" гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээч мэдээллээ.

    “Shell”-ийн нийт өр 44.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс дөрвөн тэрбум ам.доллароор буурсан байна. Тайлант хугацаанд тус компанийн байгалийн хийн үйлдвэрлэл зургаан хувиар өсжээ.

    Cэтгэгдэл бичих