logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОУВС: Дижитал технологид хөрөнгө оруулах нь аялал, жуулчлалын сэргэлтэд чухал нөлөөтэй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 27 10:53
    214
    I-VIII сард Монгол Улсын аялал, жуулчлалын салбарын орлого 172 сая ам.доллар хүрчээ

    Оны эхний найман сард Монгол Улс 168.8 мянган жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 9.1 дахин өссөн үзүүлэлт боллоо. Илүү урт хугацаанд харвал энэ нь цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад 63.5 хувиар доогуур үзүүлэлт юм.

    Дижитал технологид хөрөнгө оруулах нь цар тахлын дараах аялал, жуулчлалын салбарын сэргэлтэд чухал нөлөөтэйг Олон Улсын Валютын Сан тайлагнаад байна.

    Энэ зуны аялал, жуулчлалын улиралд цахимаар аялал захиалах жуулчдын тоо эрс өссөнийг “I-Trip” компанийн Гүйцэтгэх захирал Б.Золбадрал мэдээлж байна. Тухайлбал: 2019 онд жуулчдын 51 хувь нь цахимаар аяллаа захиалж байсан бол 2022 онд энэ тоо 65 хувь болж өсжээ.

    27-2.JPG

    Улс орнууд түүх соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ залуу үеийнхэнд сурталчлахын тулд “Meta” ертөнц, “AR VR” технологийг түлхүү ашиглах болсныг “Дижитал солюшнс” компанийн Амбассадор Ч.Эрдэнэтуяа тодотгосон юм. Энэ хүрээнд тус компани “Guyuk Metaverse” төслийг хөгжүүлж байгаа аж.

    Оны эхний найман сард Монгол Улсын аялал, жуулчлалын салбарын орлого 172 сая ам.доллар хүрсэн байна. Тухайлбал: Өмнөговь аймаг “Түмэн тэмээний баяр”, “Элсэн манханы баяр”-ыг зохион байгуулж 1.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлснийг Байгаль орчин, Аялал жуулчлалын яам мэдээлсэн юм.

    Хэдий тийм боловч баяр, фестивалиас гадна орон нутаг дахь  байрлах газар, аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээг сайжруулахгүй бол өндөр зэрэглэлийн жуулчдыг тав тухтай аялуулахад саад болж байгааг Монголын Аялал, Жуулчлалын Холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр тодотголоо.

    “Андориан” ХХК-ийн захирал Ч.Эрдэнэтуяа

    Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий

    МАЖХ-ны Ерөнхийлөгч Д.Гантөмөр

    “iTrip” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбадрал

     

    Cэтгэгдэл бичих