Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
Их Британийн хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах хүчин чармайлт нь тус улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын өсөлтийг эрчимжүүлээд зогсохгүй Лондоноос бусад бүс нутгуудад ажлын байрыг нэмэгдүүлж байна.
87.9 тэрбум ам.доллароор хэмжигддэг Их Британийн ногоон эдийн засагт Лондоноос бусад бүсийн бизнесүүд, тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, барилгын үр ашигтай технологи, хорт хийн ялгарал багатай автомашины бизнесүүд хамгийн ихээр хувь нэмэр оруулсан болохыг Их Британийн Эрчим хүч, Уур амьсгалын судалгааны алба болон Их Британийн аж үйлдвэрлэлийн холбооноос мягмар гарагт мэдээллээ.
Эдгээр байгууллагуудын судалгаагаар ногоон эдийн засгийг дэмжсэн бизнесүүд Шотланд, Хойд болон Баруун Мидланд мужуудад хамгийн эрчимтэй хөгжиж байгаа аж.
Эдгээр бүсүүдэд ажилчдын авдаг цалин улсын дунджаас өндөр, бүтээмжээр ч илүү байгааг эх сурвалжууд мэдээлж байна.