logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Eurasia Group: ОХУ хамгийн аюултай "тэрслүү" улс болох эрсдэлтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 09 09:30
    552
    “Eurasia Group” 2023 оны 10 гол эрсдэлийг нэрлэв

    “Eurasia Group” 2023 оны гол 10 эрсдэлээр  ОХУ, Ши Жиньпиний хязгааргүй эрх мэдэл, инфляцын “шок”, эрчим хүчний хомсдол, хөнөөлт зэвсэг, АНУ-ын улс төрийн хуваагдал зэргийг нэрлэж байна. Тухайлбал: дэлхийн хэмжээний тоглогч байсан ОХУ хамгийн аюултай "тэрслүү" улс болж байгаа нь Европ, АНУ зэрэг улсын хувьд аюулгүй байдлын эрсдэл учруулж магадгүй байгааг анхааруулжээ. Мөн ОХУ дэлхийн тавцанд одоогийн холбоотон болох Иран улстай адилхан бодлого хэрэгжүүлж эхэлнэ гэж үзсэн байна.

    Харин БНХАУ-ын хувьд бодлогын шийдвэрүүдийг бүх эрх мэдлийг гартаа атгасан удирдагч гаргаж байгаагаас шийдвэр гаргах явц, мэдээллийн урсгал, алдаагаа хүлээн зөвшөөрөх, буулт хийх орон зай нь хязгаарлагдмал болсон гэжээ. Ши Жиньпиний үзэл суртлыг сөрөх дуу хоолой үлдээгүйгээс том хэмжээний алдаа гаргах эрсдэл нэмэгдэж байгааг шинжээчид онцолж байгаа юм.

    Мөн 2022 онд дэлхий даяар эрчимжсэн инфляцын “шок” 2023 онд илүү хүчтэй эдийн засаг, улс төрийн үр дагавар авчрахыг “Eurasia Group” анхааруулж байна.

    Инфляц дэлхийн эдийн засгийн уналтад оруулах гол хүчин зүйл болж цаашлаад санхүүгийн стресс, нийтийн бухимдал, улс төрийн тогтворгүй байдлыг авчирна гэж үзэж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих