logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    2022 онд Австралийн лити олборлогчдын ашиг эрс өсжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 24 15:25
    279

    Зургийг: Carla Gottgens/Bloomberg

    “Pilbara Minerals”-ийн ашиг 989 хувиар өсөж, 844 сая ам.доллар хүрэв

    Өнгөрсөн онд Австралийн лити олборлогчдын ашиг дээд түвшинд хүрчээ. Энэ нь 2022 онд лити олборлогчид “Rio Tinto”, “BHP” зэрэг уул уурхайн компаниудтай харьцуулахад  инфляцын дарамт, ажиллах хүчний хомсдолыг харьцангуй амжилттай давсныг харуулж байна.

    2022 оны хоёрдугаар хагаст Австралид лити олборлолтоор тэргүүлэгчдийн нэг “Pilbara Minerals”-ийн ашиг 989 хувиар өсөж, 844 сая ам.доллар хүрсэн байна. Үүнд литийн хүдрийн үнэ дөрөв дахин өссөн нь голлон нөлөөлснийг тус компани тайландаа дурджээ.

    Мөн үнийн өсөлтийн ачаар “Allkem” компанийн цэвэр ашиг өнгөрсөн оны сүүлийн хагаст бараг 11 дахин өсөж, 180.4 сая ам.доллар хүрсэн байна.

    2022 оны хоёрдугаар хагаст Украины дайны улмаас дийлэнх таваарын үнэ унасан ч цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн эрэлтийн нөлөөгөөр литийн үнийн өсөлт үргэлжилсэн юм.

    Харин энэ он гарсаар литийн карбонатын үнэ БНХАУ-ын зах зээлд 24 хувиар унаад байна. Цаашид ч литийн үнийн уналт үргэлжлэх төлөвтэй байгааг “Goldman Sachs”-ийн шинжээчид анхааруулж байгаа юм.

    PDAC-23-BORCHURE-1.jpg

    Cэтгэгдэл бичих