logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Rolls-Royce”-ийн хувьцааны ханш сүүлийн 2 жилийн хамгийн өндөр дүнгээр өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 24 13:45
    162

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    2022 онд “Rolls-Royce” компанийн үйл ажиллагааны орлого 784.2 сая ам.доллар болжээ

    Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Rolls-Royce” компанийн хувьцааны ханш сүүлийн хоёр жил дэх хамгийн өндөр дүнгээр өслөө.

    Пүрэв гарагт хувьцааны ханш нь 20 хувиар өссөн нь 2020 оны 11 дүгээр сараас хойших хамгийн огцом өсөлтөд тооцогдож байна.

    Үүнээс өмнө тус компани 2022 онд үйл ажиллагааны орлого нь 784.2 сая ам.доллар хүрснийг тайлагнасан юм. Энэ нь шинжээчдийн тооцоолж байсан 588 сая ам.долларын орлогын төсөөллийг давсан үзүүлэлт боллоо.

    Харин энэ онд “Rolls-Royce” компани үйл ажиллагааны ашиг нь 1.2 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолж байгаагаа мэдээлээд байна.

    “Rolls-Royce” цаашид эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалтыг хуваарилахдаа долоон чиглэлд анхаарахаа мэдэгдэлдээ дурджээ. Харин ямар долоон чиглэлд төвлөрөх талаар тодорхой дурдаагүй ч тус компанийн эрчим хүч, иргэний агаарын тээврийн бизнес ирээдүйд өсөлт үзүүлэх боломжтойг онцолж байна. Мөн 2022 оны ашгаас хөрөнгө оруулагчдад ногдол ашиг олгохгүй гэж мэдээлээд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих