logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    2040 он гэхэд Япон улс 11 сая ажиллах хүчний хомсдолд орох төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 30 11:00
    352

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    Recruit Works: Япон улсын хөдөлмөрийн насны хүн ам 2040 онд 2020 оны түвшнээс 20 хувиар буурч, 59.8 сая болно

    2040 он гэхэд Япон улс 11 сая ажиллах хүчний хомсдолд орох төлөвтэй байна гэж “Recruit Works” бие даасан судалгааны институт мэдээллээ. Тодруулбал: 2027 оноос эхлэн тус улсын хөдөлмөрийн насны хүн ам эрчимтэй буурч эхэлнэ гэж тооцоолжээ. Ингэснээр 2040 он гэхэд ажиллах хүчний нийлүүлэлт 2022 оны түвшнээс 12 хувиар агшихаар байгааг тайланд онцолсон байна.

    Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида хүн амд ногдох төрөлт буурсныг Засгийн газрынхаа хамгийн гол анхаарах асуудлаар нэрлээд байгаа юм. Тэрбээр ирэх таван жилд ажилтнуудыг өндөр ур чадвар шаардсан ажлын байранд бэлтгэхэд 7.6 тэрбум ам.доллар зарцуулахаа амлажээ.

    Япон улсын хөдөлмөрийн насны хүн ам 2040 онд 2020 оны түвшнээс 20 хувиар буурч, 59.8 сая болохыг тус судалгаа харуулж байна. Ирэх онд үүсэх ачаа тээврийн автомашины жолоочийн дутагдлыг шийдэх арга замыг Фүмио Кишидагийн Засгийн газар эрэлхийлж байгаа аж.

    Дээрх судалгаагаар хүч их шаарддаг тээвэр, барилгын салбаруудад ажиллах хүчний хомсдол илүү хүнд байхыг онцолжээ. Мөн хүн амын хөгшрөх үйл явц эрчимжсэнээр эрүүл мэндийн салбарын ажиллах хүчний эрэлт өсөхөөр байгааг анхааруулж байна.

    Cэтгэгдэл бичих