logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Режеп Тайип Эрдоан дундаж цалинг дахин нэмэхээ амлав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 30 11:30
    347

    Зургийг: ALP EREN KAYA

    I сард Турк улсын иргэдийн цалин хөлс 55 хувиар нэмэгджээ

    Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан “Долоодугаар сараас иргэдийнхээ дундаж цалинг дахин өсгөнө” гэж мэдэгдлээ. Харин цалин хөлсийг хэдэн хувиар өсгөхөөр амласныг тус улсын Төрийн өмчит “Anadolu” агентлаг дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.

    Хэрвээ Режеп Тайип Эрдоан амлалтаа биелүүлбэл энэ нь 2023 он гарснаас хойш хоёр дахь удаагаа цалин хөлсийг нэмэгдүүлсэн тохиолдол болох юм. Тодруулбал: нэгдүгээр сард Турк улс цалин хөлсийг 55 хувиар эрс нэмжээ.

    Тавдугаар сарын 14-нд болох Турк улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны хувьд сүүлийн 20 жилд байгаагүй амьдралын өртгийн өсөлт хамгийн гол сорилт болж байгаа юм.

    Үүнээс өмнө Турк улсын өрийг тэглэх, тэтгэвэр нэмэх, айл өрхийн эрчим хүчний үнийг бууруулах, тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаарыг бууруулах зэрэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүд хэрэгжүүлэхээ зарлаж байжээ.

    Түүний уламжлалт бус эдийн засгийн дэмжих арга хэмжээнүүд Турк улсад инфляц түүхэн дээд цэгтээ хүрэхэд түлхэц болж байгаа аж. Өнгөрсөн онд тус улсад инфляц 85 хувь болж дээд түвшинд хүрч байсан бол өнгөрсөн сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 55 хувь болж саарсныг тус улсын Статистикийн алба мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих