
Зургийг: Stock image
Дэлхий даяар шинээр бүртгэгдсэн цахилгаан автомашины цэнэг хураагуурын металлын үнэлгээг харуулдаг “EV Metal Index” 2022 онд 232 хувиар өсөж, 26.9 тэрбум ам.доллартой тэнцлээ.
Энэ нь цахилгаан автомашины цэнэг хураагуурын металлын бизнесийн идэвхжил сүүлийн таван жилийн нийлбэр дүнтэй тэнцсэн гэсэн үг юм.
Цахилгаан автомашины дэлхийн хамгийн том зах зээл болох БНХАУ-д хөл хорио үргэлжилж, Европт Украины дайны улмаас хямрал үүссэн ч ийнхүү өсөлт үзүүлсэн нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. Тухайлбал: өнгөрсөн оны зөвхөн 12 дугаар сард л гэхэд шинэ цахилгаан автомашины цэнэг хураагуурын металлын үнэлгээ 2019 болон 2020 оны нийлбэр дүнг ардаа орхижээ.
Энэ нь 2022 оны 12 дугаар сар дэлхийн цахилгаан автомашины зах зээлийн хувьд бүх талаараа огцом өсөлтийн сар болсныг харуулж байна.