
Зургийг: WPA Pool/Getty Images Europe
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэхийн тулд татварыг нэмэгдүүлэх боломжгүй гэж Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак мэдэгдлээ.
Тэрбээр сувилагч нарын төлөөлөлтэй уулзах үедээ Их Британийн эрүүл мэндийн салбарын төсөв аль хэдийн түүхэн дээд түвшинд хүрээд байгааг онцолжээ.
Их Британийн Сангийн яам цалин өсгөх боломжгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлээд байгаа юм. Хэдий тийм боловч сувилагч нар болон яаралтай тусламжийн ажилтнууд хоёрдугаар сарын зургаанд дахин жагсаал зохион байгуулахаа зарлаад байна. Ажилтнууд цалин хөлсийг инфляцтай уялдуулан өсгөхийг шаардаж байгаа аж.
Риши Сунак “Эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэхэд тулгарч буй гол хүндрэл нь британичууд Дэлхийн II дайнаас хойших хамгийн хүнд татварын дарамттай нүүр тулах төлөвтэй байна. Энэ нь татварыг өсгөхгүй байх бодлого баримталдаг Консерватив намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Их Британийн сувилагч, яаралтай тусламжийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл цалин хөлсийг 19 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Харин Засгийн газраас энэ хэмжээнд цалин хөлсийг нэмэгдүүлэх санхүүжилт байхгүй” гэж мэдэгдээд байна.