logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “BYD”-ийн цэвэр ашиг 2022 онд $2.5 тэрбум хүрчээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 31 10:20
    236

    Зургийг: Аниндито Мукержи/Bloomberg

    “BYD” компани өнгөрсөн онд 1.86 сая нэгж цахилгаан автомашин борлуулсан байна

    2022 онд БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD” компанийн цэвэр ашиг 2.5 тэрбум ам.доллар хүрлээ. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 1.9 тэрбум ам.долларын ашгийг давсан үзүүлэлт болж байна.

    Түүнчлэн шинжээчид Уоррен Баффетийн хөрөнгө оруулалттай компанийн борлуулалтын орлого 2022 онд хоёр дахин өсөж, 400 тэрбум юань хүрнэ гэж таамаглаж байжээ. Харин тус компани өнгөрсөн онд орлого нь 420 тэрбум юань давсан гэж тооцоолж байна.

    Шинэ эрчим хүчний автомашины борлуулалт өссөн нь санхүүгийн үзүүлэлтэд нь эергээр нөлөөлснийг “BYD” онцолжээ.

    Өнгөрсөн онд тус компани 1.86 сая нэгж цахилгаан автомашин борлуулсан нь өмнөх дөрвөн жилийн нийт борлуулалтыг давсан үзүүлэлт болсон байна. “BYD” компани хагас дамжуулагч, цэнэг хураагуур зэрэг гол эд ангийг өөрсдөө үйлдвэрлэдгийн ачаар нийлүүлэлтийн сүлжээний доголдолд хүндээр өртөөгүй аж.

    Энэ онд тансаг зэрэглэлийн автомашины борлуулалт өссөнөөр “BYD”-ийн орлого улам өснө гэж шинжээчид таамаглаж байна.

     “BYD”-ийн гол өрсөлдөгч “Tesla” компани энэ онд хоёр сая нэгж автомашин үйлдвэрлэх боломжтой гэж Илон Маск мэдээлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих