logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Жо Байден, Кевин Маккарти нар өрийн таазны асуудлаар дахин уулзана
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 15 11:35
    237

    Зургийг: Jim Watson/AFP/Getty Images

    Конгрессын тооцооллоор АНУ-ын Засгийн газрын өр 2033 он гэхэд тус улсын ДНБ-ий 119 хувьд хүрэхээр байна

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Кевин Маккарти нар дефолт зарлахаас сэргийлэхийн тулд төсвийн асуудлаарх яриа хэлэлцээрийг мягмар гарагт үргэлжлүүлэхээр байгааг эх сурвалж мэдээллээ.

    Цагаан ордон болон Конгрессын удирдагч нарын зөвлөхүүд амралтын өдрүүдэд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлсэн байна. Жо Байден, Кевин Маккарти нар баасан гарагт ярилцах ёстой байсан ч уулзалт хойшилсон юм. Хоёр тал аль аль нь тохиролцоонд хүрэх хүсэлтэй байгаа учир шийдэл олдоно гэдэгт итгэж байгаагаа Жо Байден мэдээлжээ.

    АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен ирэх долоо хоногтоо багтан Конгресст АНУ дефолт зарлахад хэр хугацаа үлдсэн талаар дэлгэрэнгүй мэдээлнэ. АНУ-ын Сангийн яам баасан гарагт тавдугаар сарын 10-ны байдлаар Засгийн газрын төлбөр тооцоог хэвийн үргэлжлүүлэх 88 тэрбум ам.долларын нэмэлт бололцоо байгаа талаар мэдээлсэн юм.

    Конгрессын тооцооллоор АНУ-ын Засгийн газрын өр 2033 он гэхэд тус улсын  дотоодын нийт бүтээгдэхүүний 119 хувьд хүрэхээр байгаа нь түүхэн дээд үзүүлэлт болж байна.

    Энэ хүрээнд ирэх 10 жилд төсвийн зарцуулалтыг гурван их наяд ам.доллароор бууруулах санал гаргасныг Жанет Йеллен мэдээлсэн юм. Хэрвээ бодлогын хүү урт хугацаанд өндөр түвшинд хадгалагдвал одоогийн өрийн түвшин асуудал үүсгэж магадгүйг тэрбээр мөн хүлээн зөвшөөрсөн байна.

    Cэтгэгдэл бичих