
БНХАУ-ын Коммунист намын улс төрийн товчоо COVID-19-ийн халдварын тархалтыг бууруулахаар шийдэмгий алхам хэрэгжүүлэхийг дэмжлээ. Шинээр бүртгэгдэх тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа нь цар тахлын нөхцөл байдал ноцтой хэвээр байгаагийн дохио болохыг онцолж байна.
Пүрэв гарагт Бээжинд шинээр 114 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн нэг жилийн дээд үзүүлэлт боллоо. Харин БНХАУ-ын хэмжээнд нийт 7800 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Олон улсын цар тахлын нөхцөл байдлыг харвал Япон улсад COVID-19-ийн найм дахь давлагаа эхэлсэн гэж албаныхан үзэж байна.
Мөн АНУ-д нярай хүүхдүүд хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэх нь нэмэгдэж байгааг тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх газар мэдээллээ.
Тайланд улсын Эрүүл мэндийн яам энэ өвөл хүндээр өвчлөх иргэдийн тоо таван хувиар өснө гэж тооцоолжээ.