logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-ын төсвийн алдагдал 2022 онд $1.3 их наяд давж, шинэ дээд цэгт хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 31 09:40
    370

    Зургийг: Bloomberg

    БНХАУ-ын 2022 оны төсвийн алдагдал цар тахлын эхэн үеийн буюу 2020 оны алдагдлыг давжээ

    2022 онд БНХАУ-ын төсвийн алдагдал 1.3 их наяд ам.доллар давсан нь шинэ дээд үзүүлэлт боллоо. Энэ нь Covid-19-ийг Үл тэвчих бодлогын үр нөлөөг бууруулах төсвийн арга хэмжээ нь орон нутгийн засаг захиргаануудад санхүүгийн дарамт учруулсныг харуулж байна.

    Тухайлбал: тус улсын төсвийн нийт алдагдал 8.9 их наяд юань давснаар орон нутгийн захиргаануудын төсөв хүндхэн байдалд ороод байна. Ингэснээр Бээжин эдийн засгаа дэмжихээр төсвийн зарцуулалтаа нэмэхээс болгоомжилж магадгүй боллоо.

    395321291.png

    БНХАУ-ын 2022 оны төсвийн нийт алдагдал цар тахлын эхэн үеийн буюу 2020 оны алдагдлыг давсан аж. Түүнчлэн 2021 оноос 51 хувиар өндөр байгааг “Bloomberg”-ийн шинжээчид тус улсын Сангийн яамны мэдээлэлд үндэслэн тооцоолжээ.

    Өнгөрсөн онд БНХАУ-ын эдийн засаг гурван хувиар тэлэхэд Засгийн газрынх нь зарцуулалт голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн бизнесүүдэд дэмжлэг үзүүлэхээр татварын хөнгөлөлт олгосон нь төсвийн орлого буурахад нөлөөлжээ.

    2022 онд БНХАУ-ын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 7.4 хувьтай тэнцсэн байна. Төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2020 оныхоос доогуур байгаа аж.

    Cэтгэгдэл бичих