
Зургийг: David Paul Morris/bloomberg
Хиймэл оюуны шилжилтийн ачаар “Google”-ийн хувьцааны ханш өсөж, үүсгэн байгуулагч нарынх нь хөрөнгө нийт 18 тэрбум ам.доллароор өслөө. Тухайлбал: өнгөрсөн долоо хоногт Ларри Пейжийн хөрөнгө 9.4 тэрбум ам.доллароор өсөж, 106.9 тэрбум ам.доллар хүрчээ. Харин Сергей Бринийн хөрөнгө 8.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 102.1 тэрбум ам.доллар болсныг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.
Өөрөөр хэлбэл өнгөрсөн долоо хоногт “Google”-ийн хамтран үүсгэн байгуулагч нарын хөрөнгө 2021 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр өсжээ.
“Google” хиймэл оюунд суурилсан чатботыг өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн нь хувьцааны ханш нь өсөхөд нөлөөлж байна.
Даваа гарагийн байдлаар “Google”-ийг хамтран Үүсгэн байгуулагч Ларри Пейж, Сергей Бирн нар “Bloomberg"-ийн тэрбумтнуудын индексэд наймдугаар болон аравдугаарт бичигдэж байна. 2023 он гарсаар Ларри Пейж, Сергей Бирн нарын хөрөнгө 22 тэрбум гаруй ам.доллароор өсжээ. Мөн “Google”-ийн Гүйцэтгэх захирал асан Эрик Шмидтийн хөрөнгө хиймэл оюуны тэсрэлтийн ачаар өсөөд байгаа аж.
“Alphabet” компанийн гурав дахь томоохон хувь эзэмшигч Эрик Шмидтийн хөрөнгө өнгөрсөн долоо хоногт 1.8 тэрбум ам.доллароор өсөж, 23.6 тэрбум ам.доллар болжээ.