logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Twitter”-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдоод буй Линда Яккарино: Платформыг шинэчлэхдээ баяртай байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 15 10:40
    286

    Зургийг: AP

    Линда Яккарино “Twitter”-ээс гадна Илон Маскийн шинээр байгуулсан "X" корпорацын Гүйцэтгэх захирлаар ажиллана

    "Twitter"-ийн Гүйцэтгэх захирлаар шинээр томилогдоод буй Линда Яккарино "Илон Маскийн алсын хараанд хүрэхээр платформд шинэчлэлд хийхдээ баяртай байгаа"-гаа мэдээллээ. Ажлаа хүлээн авснаасаа хойших анхны жиргээндээ тэрбээр "Олон нийтийн сүлжээний компанийг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргах"-аа илэрхийлсэн байна. Мөн "Хэрэглэгчдийн санал сэтгэгдэл платформын ирээдүйд чухал үүрэгтэй"-г дурджээ.

    Линда Яккарино “Twitter”-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө “NBCUniversal” компанийн олон улс дахь зар сурталчилгааг хариуцсан захирлаар ажиллаж байсан аж. Тэрбээр “Twitter”-ийн Технологи хариуцсан захирал болон ТУЗ-ийн даргын албан тушаалыг хашихаар болсон Илон Масктай ойр ажиллах юм байна.

    Өнгөрсөн оны аравдугаар сард Илон Маск “Twitter”-ийг худалдан авснаас хойш нийт ажилтнуудынх нь 75 хувь халагдаж эсвэл сайн дураараа ажлаа өгчээ. Ялангуяа зар сурталчилгаа, хамтын ажиллагааны чиглэлийн мэргэжилтнүүдийн дийлэнх нь “Twitter”-ийг орхисон учир Линда Яккарино энэ чиглэлийн ажиллах хүчнийг нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа аж. Мөн Илон Маскийн контентыг хянах арга хэмжээ болон улс төрийн үзэл баримтлалын улмаас олон компаниуд зар сурталчилгааны гэрээгээ цуцалсан байна.

    Линда Яккарино “Twitter” платформоос гадна Илон Маскийн шинээр байгуулсан "X" корпорацын Гүйцэтгэх захирлаар ажиллах ажээ.

    Cэтгэгдэл бичих