
Тайландын ардчилсан үзэлтэй намууд ням гарагт болсон Парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь 2014 оны тавдугаар сард болсон цэргийн эргэлтээр Засгийн эрхийг гартаа авснаас хойших хаант засаглалыг дэмжигчдийн хувьд томоохон сорилт болж байна. Сүүлийн байдлаар нийт саналын 99 хувийг тоолоод байгаа аж.
Саналын тоогоор либерал үзэлтэй “Урагшаа хөдөлгөөн” нам болон Тайландын өмнөх Ерөнхий сайдын “Тайландын төлөө” нам зэрэгцсэн үзүүлэлттэй байна. Хоёр нам Парламентын доод танхимын 500 суудлаас 280 гаруйг нь авахаар байгаа юм.
Ням гарагт болсон сонгуульд либерал үзэлтэй “Урагшаа хөдөлгөөн” намын тэргүүн гол ялалт байгуулсан байна. Түүний нам Бангкокоос сонгогдох 33 суудлаас 32-т нь ялалт байгуулжээ. “Урагшаа хөдөлгөөн” нам, бусад сөрөг хүчний намтай нэгдэн эвслийн Засгийн газар байгуулж болохыг тэрбээр санал хураалт дууссаны дараа хэвлэлийнхэнд мэдээлжээ. Хэдий тийм боловч эвслийн Засгийн газар байгуулах яриа хэлэлцээ эхлээгүй байгааг тодотгосон байна.
“Урагшаа хөдөлгөөн” намын ялалт Тайландын улс төр популист үзэл баримтлалаас холдож буйг харуулж байна. Энэ удаагийн сонгуульд 67 намын 6600 орчим нэр дэвшигч оролцжээ.