logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНТУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Режеп Тайип Эрдоан 49.49 хувийн санал аваад байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 15 09:50
    150

    Зургийг: QKerem Uzel/Bloomberg

    Урьдчилсан байдлаар Режеп Тайип Эрдоан 49.49, Кемал Киличдароглу 44.79, Синан Оган 5.3 хувийн санал авчээ

    Ням гарагт Турк улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт боллоо. Одоогоор нийт саналын 99 хувь нь тоологдоод буйг тус улсын Төрийн өмчит “Anadolu” агентлаг мэдээлэв. Урьдчилсан дүнгээр Режеп Тайип Эрдоан нийт саналын 49.49 хувийг авсан бол түүний гол өрсөлдөгч Кемал Киличдароглу 44.79 хувийн, гурав дахь нэр дэвшигч Синан Оган 5.3 хувийн санал аваад байна.

    Хэрвээ нэр дэвшигчдийн хэн нь ч нийт саналын 50 хувийг авч чадаагүй тохиолдолд хамгийн олон санал авсан нэр дэвшигчид тавдугаар сарын 28-нд дахин өрсөлдөнө.

    Турк улсын одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан сонгуульд өрсөлдөгч Кемал Киличдароглуг 2.6 сая саналаар түрүүлж яваагаа мэдээлжээ. Хэдий тийм боловч сонгуулийн эхний шатанд ялалт байгуулж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй биш буйгаа тодотгосон байна.

    Cэтгэгдэл бичих