logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ 2023 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо 5 хувьд хүргэх зорилт тавиад байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 06 09:20
    559

    Зургийг: Lintao Zhang/Getty Images

    БНХАУ батлан хамгаалахын төсвөө 7.2 хувиар өсгөнө

    БНХАУ энэ онд эдийн засгийн өсөлтөө таван хувьд хүргэх зорилт тавьсныг тус улсын Ерөнхий сайд Ли Көциан мэдэгдлээ.

    БНХАУ-ын эдийн засгийн 2023 оны өсөлтийн зорилтыг шинжээчид харьцангуй консерватив зорилт гэж үзэж байна. Шинжээчид БНХАУ өсөлтийн зорилтоо таваас дээш хувиар тогтооно гэж таамаглаж байсан юм. Тус улсын Засгийн газар эдийн засгийн сэргэлтэд тулгарч буй сорилтуудыг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн гэж үзэж байна.

    Ням гарагт эхэлсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар Ли Көцианы танилцуулсан өөр нэгэн томоохон зорилт нь төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьтай тэнцүүлэх зорилт байв.

    Мөн БНХАУ батлан хамгаалахын төсвөө энэ онд 2019 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буюу 7.2 хувиар нэмэгдүүлэхийг мэдээлжээ. Тус улс сүүлийн 30 жилд батлан хамгаалахын төсвөө жилд зургаан хувиар өсгөж байсан юм. Аюулгүй байдалд олон сорилт тулгарч байгаа учир ийнхүү батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж байна гэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хэвлэлийн төлөөлөгч онцолж байна.

    Мөн шинэ эрчим хүчний систем рүү хурдацтай шилжих зорилтын хүрээнд шатах түлшний хэрэглээг хянах арга хэмжээ авахыг мэдээлсэн юм. Цаашид БНХАУ цөлд төвтэй нар, салхины эрчим хүчний төслүүдийг тэлэх бодлогыг эн тэргүүнд тавихыг онцолжээ.

    АНУ БНХАУ-д хагас дамжуулагч зэрэг технологийн төхөөрөмж экспортлоход хориг тавьж байгаа юм. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар БНХАУ-ын удирдлагууд технологийн салбарт бие даасан статуст хүрэхээр бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллахаа амлаад байна.

    Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эмх замбараагүй өсөлтийг зогсооход чиглэсэн бодлого баримтлах, хот, суурин газруудад 12 сая шинэ ажлын байр бий болгох, 3.16 их наяд юань буюу 458 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний Засгийн газрын бонд гаргах зорилттой байгаагаа танилцуулав.

    Cэтгэгдэл бичих