logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Twitter”-ийн алдарт "цэнхэр" тэмдэг алга болсноор төөрөгдөл үүсээд байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 21 12:00
    317

    Зургийг: AFP-JIJI

    “Twitter”-ийн шинэ эзэмшигч Илон Маск “цэнхэр” тэмдгийг зөвхөн төлбөртэй үйлчилгээнд ашиглахыг зорьж байна

    Баталгаажсан хэрэглэгчийг илтгэдэг “Twitter”-ийн алдарт "цэнхэр" тэмдэг алга болсноор платформ дээр төөрөгдөл үүсээд байна.

    Энэ нь “Twitter”-ийн шинэ эзэмшигч Илон Маск “цэнхэр” тэмдгийг зөвхөн төлбөртэй үйлчилгээнд ашиглахаар зорьж байгаатай холбоотой аж.

    “Twitter Blue” үйлчилгээний сарын найман ам.долларын хураамжийг төлөөгүй олны танил эрхмүүд, улс төрчдийн нэрийн хажууд харагддаг баталгаажсан тэмдэг алга болсон байна. Ингэснээр хэрэглэгчид нэн даруй хуучин “цэнхэр” тэмдэгтэй профайлынхаа “Screenshot”-ийг нийгмийн сүлжээнд түгээх болон бусад аргаар хаягаа баталгаажуулж байна.

    Ромын Папын албан ёсны хаяг хүртэл цэнхэр тэмдгээ алдсан хэрэглэгчдийн тоонд багтаж байгаа аж. Хэдий тийм боловч төлбөр төлөөгүй олны танил зарим эрхмүүдийн цэнхэр тэмдэг арилаагүй байна. Тухайлбал: өмнө нь баталгаажуулалтын тэмдэг авахын төлөө мөнгө төлөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан Леброн Жэймсийн хаяг цэнхэр тэмдэгтэй хэвээрээ байгаа аж.

    Мөн нэрт зохиолч Стивен Кинг төлбөр төлөөгүй ч цэнхэр тэмдэг нь арилаагүй талаар мэдээлжээ. Хэрэглэгчид энэ талаар лавлахад зарим олны танил эрхмийн баталгаажсан тэмдгийн төлбөрийн хувиасаа төлсөн гэж Илон Маск жиргэсэн байна.

    Cэтгэгдэл бичих