logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНСУ-ыг зорих монгол жуулчдын 18 хувь нь эрүүл мэндийн зорилгоор зорчдог
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 21 09:20
    341
    Оны эхний улиралд Монгол Улсын 349 мянга гаруй иргэн гадаад улсад зорчжээ

    Оны эхний улиралд Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдаас дөрөв дахин монгол иргэн гадаадад зорчсоныг Үндэсний статистикийн хорооны тайлан харууллаа. Тодруулбал: I улиралд Монгол Улсын 349 мянга гаруй иргэн гадаадад зорчжээ. БНХАУ, ОХУ, БНСУ, Турк, Тайланд, Япон улс руу хамгийн олон тооны монгол иргэн зорчсон байна.

    21-3.JPG

    Монголбанкны статистик мэдээллээр энэ оны эхний хоёр сард аялал жуулчлалын салбарын дансны тэнцэл 180 сая ам.долларын алдагдалтай байгаа аж.

    Монголд аялж буй гадаадын жуулчид дунджаар 14 хонох хугацаандаа 1964 ам.доллар зарцуулдаг. Харин гадаадад аялж буй монгол иргэдийн зардал улс орон бүрээр ялгаатай ч 2019 онд БНСУ-д аялж буй монгол иргэн дунджаар 2070 ам.доллар зарцуулж байсныг тус улсын Гадаад хэргийн яам мэдээлжээ.

    21-4.JPG

    БНСУ-ыг зорих монгол жуулчдын 18 хувийг эрүүл мэндийн зорилгоор зорчсон иргэд эзэлдгийг Монголбанкы судалгаа харуулж байгаа юм. 2021 онд л гэхэд Монгол Улсын 9100 гаруй иргэн БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчсон байна. Онош тодруулах зорилгоор тус улсад зорчсон иргэд дунджаар 1.6 мянган ам.доллар зарцуулж байгаа бол мэс заслын дундаж зардал 54.6 мянган ам.доллар байгаа аж.

    21-5.JPG

    Хэдий тийм боловч гадаадад эмчлүүлж буй иргэдийн зардал зөвхөн эмчилгээний зардлаар хязгаарлагддаггүй. Гадаадад зорчин эмчлүүлэхдээ нэг иргэн дунджаар байрны зардалд 629 ам.доллар, хүнсний зардалд 507 ам.доллар, тээврийн зардалд 216 ам.доллар, бусад зардалд 297 ам.доллар тус тус зарцуулдаг байна. Ингэснээр нийт 1.6 мянган ам.долларыг эмчилгээнээс бусад зардалд төлж байгаа ажээ.

    Cэтгэгдэл бичих