
Зургийг: Nathan Laine/Bloomberg
Тансаг зэрэглэлийн автомашины эрэлт өндөр байгаатай холбогдуулан “Ferrari” энэ оны орлогын төсөллөө 2.4 тэрбум ам.доллар болгон өсгөлөө. Тус компани зургаадугаар сард танилцуулсан төсөөлөлдөө орлого нь 2.1 тэрбум ам.доллар байна гэж таамаглаж байсан аж.
IV улиралд Италийн автомашин үйлдвэрлэгч 503 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт боллоо. Энэ хүрээнд “Ferrari” компани ажилтнууддаа энэ онд 14 мянга хүртэлх ам.долларын бонус олгохоо мэдэгдсэн юм.. Энэ нь 2022 онд олгосон бонусаас 12.5 хувиар өндөр дүн болох аж.
Дэлхийн макро эдийн засгийн орчин тодорхойгүй нөхцөл үүсээд байгаа ч манай бүтээгдэхүүний эрэлт олон улсад улам өсөх төлөвтэй байна гэж “Ferrari” компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдлээ.
Инфляцын дарамт, бодлогын хүү өссөн зэрэг нь чинээлэг худалдан авагчдад харьцангуй бага нөлөөлж байгааг ашиглан “Ferrari” зарим загварынхаа үнийг өсгөөд байгаа юм. Мөн тус компани цахилгаан автомашины шилжилтийн хүрээнд Итали дахь алдарт үйлдвэрээ цахилгаан хөдөлгүүрт загваруудыг үйлдвэрлэх гол байршлаар сонгоод байна.