logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ: БНХАУ-ын агаарын бөмбөлөг радио дохио хүлээн авах чадамжтай байсан
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 10 11:40
    442

    Зургийг: Petty Officer 1st Class Tyler Thompson/US Navy

    АНУ-ын тал БНХАУ-д тагнуулын ажиллагаа явуулахад нь тусламж үзүүлсэн компаниудын эсрэг арга хэмжээ авахаа илэрхийлээд байна

    Тагнуулын ажиллагаа явуулахад ашигласан байж болзошгүй БНХАУ-ын агаарын бөмбөлөг радио дохио хүлээн авах чадамжтай байсан гэж АНУ-ын тал мэдээллээ. Түүнчлэн тэрхүү агаарын бөмбөлгийг 40 гаруй улсыг хамруулсан цэргийн тагнуулын ажиллагаанд ашиглаж байсан гэж үзэж байгаа аж.

    Агаарын бөмбөлгийн үлдэгдлийг шалган үзэхэд зарим хэсэг нь барууны оронд үйлдвэрлэгдсэн, англи бичигтэй байсныг Конгресст танилцуулсан гэж эх сурвалж мэдээлжээ. Хэдий ийм боловч яг аль хэсгүүдийг баруунд үйлдвэрлэсэн нь одоогоор тодорхойгүй байна.

    Агаарын бөмбөлгийн бусад агаарын хөлгөөс ялгарах давуу тал нь нэг газраа удаан байрлан мэдээлэл цуглуулаад зогсохгүй хямд өртгөөр тагнуулын ажиллагаа явуулах боломжтой болохыг АНУ-ын Сенатор Марко Рубио мэдэгдсэн байна.

    Харин БНХАУ-ын тал агаарын бөмбөлгийг ашиглан тагнуулын ажиллагаа явуулсан гэх мэдээллийг эрс үгүйсгэсэн хэвээр байгаа юм.

    АНУ-ын хувьд БНХАУ-д тагнуулын ажиллагаа явуулахад нь тусламж үзүүлсэн компаниудын эсрэг арга хэмжээ авахаа илэрхийлээд байна. Тухайлбал: устгагдсан агаарын бөмбөлгийг үйлдвэрлэсэн БНХАУ-ын компанийг олсноо мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих