logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    УИХ: БНХАУ-д экспортолж буй нүүрсний хэмжээг жил бүр 40-70 сая тонн хүргэхээр тохиролцов
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 12 09:35
    108
    Монгол Улс своп хэлцлийн өрийг хөнгөлөх санал БНХАУ-д тавилаа.

    УИХ-ын дарга Г.Занданшатар болон БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Монгол Улсаас БНХАУ-д экспортолж буй нүүрсний хэмжээг 2022-2025 он дуустал жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцлоо.

    Мөн энэ хүрээнд нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох гэрээг сунгах хүрээнд своп хэлцлийн өрийг хөнгөлөх саналыг БНХАУ-ын талд тавьсан байна. Монгол Улсын хувьд своп хэлцлийн дагуу БНХАУ-д 2023 онд төлөх ёстой өрийн хэмжээ нь 1.8 тэрбум ам.доллар байгаа аж. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн 14 хувьтай тэнцэхээр байна. Харин нийт өрийн 5.3 хувийг энэхүү хэлцэл эзэлж байгаа юм.

    Талууд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих, гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих зэрэг төслүүдийг урагшлуулах чиглэлээр санал солилцжээ.

    Үүнээс өмнө БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах үедээ “БНХАУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа цар тахлын үед ч тасралтгүй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаа”-гаа илэрхийлсэн. Түүнчлэн хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бий болгох,  Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа онцолсон юм.

    Ли Жаньшугийн айлчлал нь БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны даргын түвшний есөн жилийн дараах айлчлал болж байна.

    Cэтгэгдэл бичих