
БНХАУ одоогийн халдварын давлагаа эхэлснээс хойших таван долоо хоногт Covid-19-ийн шалтгаант 60 мянган нас баралт бүртгэгдсэн гэж мэдээлээд байна. Энэ нь нийт нас баралтын тооноос харьцангуй доогуур дүн байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа аж.
БНХАУ дахь халдварын цар хүрээг “Omicron”-ийн давлагаанд өртсөн бусад улс орнуудын нас баралттай харьцуулбал нас баралтын бодит тоо илүү өндөр байна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Калифорнийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн халдвар судлалын танхимын тэргүүн Бээжингийн их сургуулийн мэдээлэлд үндэслэн нэгдүгээр сарын эцсээр БНХАУ-ын хүн амын 64 хувь нь халдвар авсан гэж тооцоолжээ. Нас баралтын түвшин 0.1 хувь гэж үзвэл нийт 900 мянган хүн барсан байх магадлалтай гэж тэрбээр үзэж байгаа аж. Энэ нь албан ёсны мэдэгдэлд нийт нас баралтын долоон хувийг л тоолсон гэсэн үг юм.