
2022 оны эхэн үеэс Азийн орнуудад зээлийн дефолтын своп хэлцлийн тархалт нэмэгдэж байгаа ч бүс нутгийн орнуудын дунд эрсдэлийн түвшин харилцан адилгүй байна.
Хөгжиж буй орнуудын бондын зах зээлийн хөдөлгөөнийг гурван индексийн нийлбэр хөдөлгөөнөөр харуулдаг “JPMorgan Emerging Market Bond Index”-ээс харвал Азийн бусад оронтой харьцуулахад Монгол, Пакистан, Шри Ланка улс эрсдэлд илүү өртөмтгий байгааг Азийн Хөгжлийн банк тайландаа дурджээ.
Өнгөрсөн сард Засгийн газар шинэ бондоор 2023 оны тавдугаар сард хугацаа нь дуусах “Гэрэгэ” бонд болон 2024 онд хугацаа нь дуусах “Хуралдай” бондыг дахин санхүүжүүлээд байгаа юм.
Мөн Хөгжлийн банк 500 сая ам.долларын евро бондоос хугацаанаас нь өмнө нийт 51.6 сая ам.долларыг нэгдүгээр сарын 23-нд хэсэгчлэн худалдан аваад байна. Ингэснээр нийт 448.4 сая ам.долларын үлдэгдэлтэй байгаа аж.