logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ICSG: 2024 онд зэсийн зах зээлд 298 мянган тонны илүүдэл үүснэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 01 10:00
    4154

    Зургийг: Glencore

    "2023 онд дэлхийн зэсийн үйлдвэрлэл 2.6 хувиар өснө" гэж "JPMorgan Chase" мэдээллээ

    Шинээр байгуулагдсан болон үйл ажиллагаагаа тэлсэн зэсийн уурхайнуудын үйлдвэрлэл ирэх жилд зах зээлд илүүдэл бий болгохоор байна.

    2023 онд дэлхийн зэсийн нийлүүлэлт 2.8 хувиар буюу 600 мянган тонноор өсөхийг “MacQuarie”-ийн шинжээчид тооцоолжээ.

    Харин “JPMorgan Chase” дэлхийн зэсийн үйлдвэрлэл энэ онд 2.6 хувиар өснө гэж мэдээлсэн юм. Шинээр илүү олон уурхай нээгдээгүй тохиолдолд ирэх 10 жилд зэсийн эрэлт нийлүүлэлтээ давах төлөвтэйг "Дэлхийн зэсийн чуулга уулзалт-2023" арга хэмжээний үеэр салбарынхан онцолж байв.

    2023 оны хувьд дэлхийн зэсийн зах зээлд 114 мянган тонны хомсдол үүсэхийг “ICSG”-ийн судалгаа харуулж байна. Харин цаашид нийлүүлэлт тогтвортой өссөнөөр 2024 онд зэсийн зах зээлд 298 мянган тонны илүүдэл үүснэ гэж шинжээчид тооцоолжээ.

    Дэлхийн зэсийн нийлүүлэлт өсөхөд Чили улс дахь Кебрада Бланка болон Перу улс дахь Куэллавекогийн уурхайн төслүүд гол түлхэц болохоор байгаа аж. Мөн хувьцаа эзэмшигчдийн хоорондох маргааны улмаас экспортоо найман сарын турш зогсоогоод буй Конго улс дахь “TFM” уурхайн тээвэрлэлт сэргэх нь нийлүүлэлт өсөхөд нөлөөлөхөөр байна.

    Сард 20 мянган тонн зэс нийлүүлдэг “TFM” уурхайн маргаан энэ сард шийдвэрлэгдсэн учир ирэх саруудад БНХАУ руу экспортоо сэргээхээр байгаа аж. 2023 онд БНХАУ хилээ нээснээр зэсийн эрэлт эрс өснө гэж хөрөнгө оруулагчид таамаглаж байсан ч өдий хүртэл эрэлт хүлээлтэд хүрч өсөөгүй байна.

    Cэтгэгдэл бичих