logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    "OneWeb" компани 2023 онд багтан дэлхий даяар хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ үзүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 27 11:31
    565
    Энэ онд Монголд хиймэл дагуулын интернэт, 5G зэрэг үйлчилгээний албан ёсны зөвшөөрлийг зохицуулах байгууллагууд олгоно

    Илон Маскийн "Starlink"-ийн өрсөлдөгчдийн нэг "OneWeb" компани нийт 616 хиймэл дагуулынхаа сүүлийн 36-г өнгөрсөн амралтын өдрүүдэд хөөргөснөөр энэ ондоо багтаад дэлхий даяар хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна. 

    Энэ онд Монголд хиймэл дагуулын интернэт, 5G зэрэг үйлчилгээний албан ёсны зөвшөөрлийг зохицуулах байгууллагууд олгохоор байгаа. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Дэлхийн үүрэн холбооны конгресст оролцох үедээ "OneWeb" компанийн Гүйцэтгэх захирал Нейл Мастерсонтэй уулзаж, тус компанийг үйлчилгээг Монголд нэвтрүүлэх асуудлаар хэлэлцжээ. Энэ хүрээнд "OneWeb"-ийн зүгээс "Монголын цахилгаан холбоо”-той хамтарч хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг хүргэх ажлыг эхлүүлсэн болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам мэдээлээд байна. Монголын талаас "OneWeb" компанид Радио, телевизийн үндэсний сүлжээний эзэмшилд буй таван станцыг түшиглэж газрын станц байгуулах саналыг тавьж байсан юм. 

    Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч Английн “OneWeb” компани ийнхүү нэвтэрснээр алслагдсан сум, орон нутаг, уул ус, байршил харгалзахгүй сансраас интернэт хүлээн авах боломжтой болох аж. 

    Монгол Улс 2022 оны эцсээр Илон Маскийн хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ болох “Starlink”-ийг Монголд нэвтрүүлэх боломжтойг илэрхийлж байв. Өөрөөр хэлбэл Монголд нам орбитын хиймэл дагуулаас интернэтийн үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчин, бодлогын баримт бичгийг боловсруулсан юм.

    “Starlink” компани Монгол Улсад үйлчилгээгээ нэвтрүүлэх хугацааг товлоогүй байна. Одоогийн байдлаар Зүүн Хойд Азийн бүс нутагт Япон улсад нэвтэрч, 2023 оны II улиралд БНСУ-д нэвтрэхээр байна.

    Cэтгэгдэл бичих