logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод эзлэх хэмжээ 2 хувьд хүрэхгүй байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 19 09:45
    739

    Зургийг: С.Батсайхан

    Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлдэг бол үлдсэн хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж 0.5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж байна

    2023 оны I улирлын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улс гадаад зах зээлд 8.1 их наяд төгрөгийн борлуулалт хийснээс найман их наяд төгрөг нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлдэг бол үлдсэн хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж 0.5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж байгаа аж. 2000-аад он хүртэл нийт экспортын 50 орчим хувийг эзэлж байсан уул уурхайн бус бараа,  бүтээгдэхүүний хувь хэмжээ 2003 оноос тасралтгүй буурсаар оны эхний улиралд хоёр хүрэхгүй хувийг бүрдүүлсэн байна.

    19-1.JPG

    Оны эхний улиралд уул уурхайн бус бараа, бүтээгдэхүүний экспортын гол бүтээгдэхүүн нь ургамлын гаралтай бүтээгдэхүүн байгааг Гаалийн ерөнхий газрын тайлангаас харж болохоор байна.

    Бусад бүтээгдэхүүнтэй харьцуулбал мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний экспорт 51.5 сая ам.доллар, хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспорт 55.4 сая ам.доллар байж экспортын томоохон хэсгийг бүрдүүлж буй ч ургамлын гаралтай бүтээгдэхүүний хувьд 79.3 сая ам.долларын экспорт хийжээ. Өөрөөр хэлбэл бодлогоор дэмжих боломжтой экспортын чухал бүтээгдэхүүн гэдэг нь харагдаж байна. 

    "Эмийн ургамлын экспорт ойрын 5-10 жилд ноолуурын экспортыг давах шинжтэй. Эмийн ургамал тарималжуулсан бүтээгдэхүүний хувьд нь тэмдэгтийн татвар төлдөг. Эмийн ургамлыг эрүүл мэнд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэгэн адил НӨАТ-аас чөлөөлөх хэрэгтэй байгаа"-г "Астра Рүүт” ХХК-ийн захирал Л.Энхбат онцолж байлаа.

    Харин 2021 оны байдлаар уул уурхайн бус бараа, бүтээгдэхүүний экспортын 50 орчим хувийг бүрдүүлж байсан нэхмэл бүтээгдэхүүн, ялангуяа ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт 2023 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс буурчээ.

    Cэтгэгдэл бичих