logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    IV улиралд "Lenovo"-ийн ашиг 2020 оноос хойш анх удаа буурав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 20 11:08
    182

    Зургийг: Bridget Bennett/Bloomberg

    Тайлант хугацаанд "Lenovo" компанийн ашиг 24 хувиар буурч, 15.3 тэрбум ам.доллар болжээ

    Хэрэглээний компьютерын эрэлт буурснаар "Lenovo" компанийн улирлын ашиг сүүлийн гурван жилд анх удаа буурлаа.

    Тайлант хугацаанд тус компанийн ашиг 24 хувиар буурч, 15.3 тэрбум ам.доллар болсон байна. Харин шинжээчид "Lenovo" компанийг 16.4 тэрбум ам.долларын ашигтай ажиллана гэж таамаглаж байсан юм. "IDC"-ийн шинжээчдийн тооцоолсноор цар тахлын өмнө өсөлттэй байсан хувийн компьютерын эрэлт IV улиралд дэлхий даяар 28 хувиар буурч, 2018 оны түвшинд хүрсэн аж.

    "Lenovo"-оос гадна "HP", "Dell" зэрэг өрсөлдөгч компаниудын борлуулалт өнгөрсөн улиралд мөн адил буурчээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учир "Lenovo" зардлаа хэмнэхээр ажиллах хүчнийхээ тодорхой хувийг цомхотгохоо мэдээлээд байна.

    Хэрэглээний компьютерын зах зээл энэ онд таамаглаж байснаас ч өмнө тогтворжих төлөвтэй байгааг "Lenovo" мөн онцолжээ. Тус компани зах зээл тогтворжих хүртэл зардлаа бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаараад зогсохгүй инновацад хөрөнгө оруулахыг мэдэгдэлдээ дурдсан байна.

    БНХАУ хэрэглэгчдийн зарцуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарах болсны ачаар ирэх саруудад цахилгаан барааны эрэлт өсөж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. Хэдий тийм боловч компаниуд ажилтнууддаа зориулан компьютер захиалах нь буурч байгаа учир ухаалаг гар утасны зах зээлтэй харьцуулахад хэрэглээний компьютерын борлуулалт харьцангуй удаан сэргэнэ гэж таамаглаж байна.

    Cэтгэгдэл бичих