logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Вьетнамын "Vinfast" АНУ-д үйлдвэрээ барих зөвшөөрөл авав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 20 11:16
    417

    Зургийг: Yen Duong/Bloomberg

    Хойд Каролинад "Vinfast"-ийн цахилгаан автомашины үйлдвэрлэлийн анхны туршилт 2024 онд эхлэх товтой байна

    Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Vinfast" компани АНУ-ын Хойд Каролина мужид үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө авлаа. Тус үйлдвэрт компани автомашины эд анги үйлдвэрлэхээр төлөвлөсөн аж.

    Үйлдвэрлэл эхлүүлэхэд шаардлагатай бусад зөвшөөрлийг авах хүсэлтэй гаргасан бөгөөд барилгын ажил ойрын хугацаанд эхлэхийг компани мэдэгдэлдээ дурджээ. Тус зөвшөөрөл нь усны чанарт үзүүлэх хор нөлөөг хязгаарлахад чиглэсэн бөгөөд намгархаг газар барилгын ажилд саад учруулахгүй байхаар зохицуулахыг мөн мэдээлсэн байна.

    Хойд Каролинад цахилгаан автомашины үйлдвэрлэлийн анхны туршилт 2024 онд эхлэх товтой байгаа аж. Энэ хүртэл "Vinfast" Вьетнамын Хайфон хот дахь үйлдвэртээ цахилгаан автомашинуудаа үйлдвэрлэн АНУ руу нийлүүлэх юм. Өнгөрсөн 12 дугаар сард АНУ-ын Үнэт цаасны комисст хувьцаагаа бүртгүүлсэн тус компани энэ оны II улиралд багтан АНУ-д IPO хийхээр төлөвлөж байгааг өмнө нь эх сурвалж мэдээлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих