logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Режеп Тайип Эрдоаны өрсөлдөгчдийн тоо цөөрснөөр сонгуульд ялагдах магадлал нь нэмэгдэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 12 11:00
    219
    Туркийн сөрөг хүчний нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татав

    БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан ням гарагт болох Ерөнхийлөгч болон Парламентын сонгуульд дахин нэг удаа бүрэн эрхийнхээ хугацааг сунгахаар өрсөлдөж байна.

    Режеп Тайип Эрдоан Турк улсыг 20 жилийн турш удирдсан ч инфляц, дараалсан газар хөдлөлтүүдийн дараа шуурхай арга хэмжээ авалгүй цаг алдсан хэмээн ард иргэдээсээ шүүмжлэл хүлээх болсон юм. Тэрбээр Турк улсын хамгийн өндөр рейтингтэй улс төрч хэвээр байгаа ч иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байгаа учир түүний тэргүүлдэг Шударга ёс, хөгжлийн нам олон нийтийн дэмжлэгийг алдсаар байгаа аж.

    Өмнө нь намууд Режеп Тайип Эрдоаны эсрэг төдийлөн нэгдсэн стратеги баримталж байгаагүй бол энэ удаад сөрөг хүчний зургаан нам нэгдэн эвсэл байгуулжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигч Мухаррем Инже өрсөлдөөнөөс пүрэв гарагт нэрээ татсанаар Режеп Тайип Эрдоантой өрсөлдөгчдийн тоо цөөрч, сонгууль хаашаа эргэх тодорхойгүй байдал нэмэгдээд байна.

    Ийнхүү Режеп Тайип Эрдоан ганцхан гол нэр дэвшигчийн эсрэг өрсөлдөхөөр болсон нь түүний сонгуульд ялагдах магадлал нэмэгдэж, хөрөнгийн зах зээл хөдөлгөөнд орлоо. Тухайлбал: “Borsa Istanbul 100” индекс дээрх мэдэгдлийн дараа 7.8 хувиар өсжээ.

    Хоёрдугаар сард болсон газар хөдлөлтийн дараа энэ удаагийн сонгууль болж байгаа нь Режеп Тайип Эрдоаны хувьд томоохон сорилт болж байна. Газар хөдлөлтийн улмаас гэр бүлийнхнийгээ алдсан иргэд болон сөрөг хүчнийхэн Засгийн газраа гамшгийн дараа шийдэмгий хариа арга хэмжээ авч чадаагүй гэж шүүмжилж байгаа юм.

    Үүнээс гадна Турк улсад сүүлийн 20 жилд байгаагүй өртгийн хямрал нүүрлээд байна. 2022 оны гуравдугаар сард тус улсын инфляц 50.5 хувь болж саарсан ч аравдугаар сард 85.5 хувь болж, сүүлийн 24 жилийн дээд түвшинд хүрч байсан юм. Өөрөөр хэлбэл инфляц Режеп Тайип Эрдоаныг хамгийн тууштай дэмждэг эмзэг бүлгийн иргэдэд илүүтэй нөлөөлж байгаа аж.

    Хэдий тийм боловч өрсөлдөөнөөс нэрээ татсан Мухаррем Инжег дэмжигчид сонгуульд хэний төлөө саналаа өгөх нь тодорхойгүй байна. Мухаррем Инжег дэмжигчид дунд эрх баригч нам болон сөрөг хүчний гол намд аль алинд нь сэтгэл хангалуун бус байдаг залуу үеийнхэн давамгайлж байгаа аж. Тэрбээр сонгуулиас нэрээ татахдаа аль өрсөлдөгчийг дэмжиж буй талаараа мэдээлээгүй байна.

    Мухаррем Инжегийн нэр санал хураалтын хуудаст багтах бөгөөд түүнд санал өгсөн иргэдийн хуудсыг хүчинтэйд тооцно. Хэрвээ ням гарагийн сонгуулиар аль нэгэн нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авч чадахгүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч тавдугаар сарын 28-нд дахин өрсөлдөх юм.

    Cэтгэгдэл бичих