logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын эдийн засаг I-II сард сэргэсэн ч эрэлтийн шинжтэй эрсдэлүүд хэвээр үлдэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 15 16:00
    366

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Оны эхний хоёр сард БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 хувиар өсжээ

    Цар тахлын хязгаарлалтууд цуцлагдсаны дараа БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц, хэрэглэгчийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын үзүүлэлтүүд эргэн сэргэсэн ч ажилгүйдлийн түвшин өсөж, үл хөдлөх хөрөнгийн санхүүжилтийн уналт үргэлжилсэн нь тус улсын эдийн засгийн сэргэлтэд эрсдэл учруулж болзошгүйг сүүлийн дүн мэдээллээс харж болохоор байна.

    Оны эхний хоёр сард үйлдвэрлэлийн гарц өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 хувиар өссөнийг БНХАУ-ын Үндэсний статистикийн товчоо мэдээллээ. Энэ нь өмнөх төсөөлөл болох 2.6 хувийн өсөлтөөс бага зэрэг доогуур үзүүлэлт болж байна.

    unnamed (1).jpg

    Харин жижиглэн худалдааны борлуулалт 3.5 хувиар өссөн нь шинжээчдийн таамагтай ойролцоо байгаа юм. Түүнчлэн үндсэн хөрөнгийн санхүүжилт эрчимтэй өссөн нь орон нутгийн удирдлагууд сэргэлтийг дэмжихийн тулд дэд бүтцэд чиглэсэн зарцуулалтаа нэмэгдүүлсэнтэй холбоотой аж. Хэдий тийм боловч тус улсад ажилгүйдлийн түвшин өсөж, үл хөдлөх хөрөнгийн санхүүжилт буурсан нь дотоодын эрэлт сул хэвээр байгааг илтгэж байна.

    Үүнээс өмнөхөн Бээжингээс эдийн засагт чиглэсэн төсвийн дэмжлэгийг өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүй, зөвхөн иргэдийн хэрэглээнээс сэргэлт хэр хурдтай байх нь хамаарна гэсэн дохио өгөөд байв.

    Энэ удаагийн мэдээллээс харвал хэдийгээр БНХАУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүд ээлж дараалан сэргэж буй нь сайн зүйл ч өмнө нь таамаглаж байсан шиг “тэсрэлттэй” өсөхгүй гэж дүгнэж болохоор байгааг “Citigroup Global Markets”-ийн ахлах эдийн засагч Жоанна Чен “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцолжээ.

    “Өмнөх циклүүдтэй харьцуулахад БНХАУ-ын сэргэлтийн эерэг нөлөө бусад хөгжиж буй орнуудад төдийлөн хүчтэй мэдрэгдэхгүй. Аялал жуулчлалаас хамааралтай эдийн засаг бүхий Зүүн Өмнөд Азийн орнууд л өсөлтийн үр шимийг ихээхэн хүртэхээр байна” хэмээн тэрбээр өгүүлсэн байна.

    Cэтгэгдэл бичих