logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Агаарын температур 1 хэмээр нэмэгдэх нь ДНБ-ий өсөлтийг 0.48 хувиар сааруулдаг
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 15 11:00
    428
    Сүүлийн 80 жилд Монгол орны агаарын жилийн дундаж температур 2.25 хэмээр дулаарчээ

    Монгол Улсын хэмжээнд тоон мэдээлэлд үндэслэн уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засаг дахь нөлөөг судалсан анхны судалгааны үр дүн анхаарал татаж байна. Тухайлбал: агаарын температур нэг хэмээр нэмэгдэх нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 0.48 хувиар сааруулдаг болохыг Монголбанкны Л.Даваажаргал, Б.Ананд, Э.Хосбаяр нарын судалгаанд онцолжээ.

    Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол орны агаарын жилийн дундаж температур 2.25 хэмээр дулаарсан нь дэлхий нийтийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт  болж байгаа юм. Мөн 1996-2010 онд жилд дунджаар 2400 орчим байгалийн гамшигт үзэгдэл болдог байсан бол 2010 оноос хойш 4300 болж, 1.8 дахин нэмэгдсэн байна.

    Монгол Улсын хувьд газарзүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий 25 орны нэгээр нэрлэгддэг.

    Хур тунадасны хэмжээ ихээхэн буурч хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдаж байгааг өмнө “Germanwatch”-ийн судлаачид 2021 оны судалгаандаа мэдээлж байсан юм.   

    Цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан байгалийн гамшигт үзэгдлийн тохиолдол нэмэгдсэнээр ургацын бууралт, бэлчээрийн доройтол, цөлжилт болон бүтээмж буурах зэрэг сөрөг нөлөөлөл илэрч болзошгүй.

    Үүнээс сэргийлэхийн тулд Монгол Улс “ногоон эдийн засаг”-т шилжих шилжилтийг хурдасгаж, “ногоон санхүүжилт”-ийг нэмэгдүүлэх, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон шинэчлэл хийх шаардлагатай гэж судлаачид дүгнэжээ.

    Cэтгэгдэл бичих