logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-д 1 сарын дотор 60,000 орчим Covid-19-ийн шалтгаант нас баралт бүртгэгджээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 16 09:00
    370
    ДЭМБ: БНХАУ Covid-19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллээ илүү ил тод болгох хэрэгтэй

    2022 оны 12 дугаар сарын наймнаас 2023 оны нэгдүгээр сарын 12-ны хугацаанд буюу нэг сарын дотор 60 мянга гаруй Covid-19-ийн шалтгаант нас баралт бүртгэгдсэн гэж БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комисс мэдэгдлээ.

    БНХАУ-ын Засгийн газар цар тахлын эсрэг арга хэмжээгээ 2022 оны 11 дүгээр сараас эхлэн сулруулж, 12 дугаар сард бүрэн цуцалснаас хойш тус улсад халдварын тархалт эрчимжээд байгаа юм.

    Шинэ дата мэдээлэлд үнэлгээ хийж байгаа хэдий ч БНХАУ-ын талаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэж буйгаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээлж байна.

    Мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссын даргатай уулзах үедээ “Цаашид мэдээллийн ил тод байдал, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй”-г дахин сануулжээ.

    Сүүлийн зургаан долоо хоногийн хугацаанд БНХАУ-д “коронавирус”-ийн шинэ хувилбар бүртгэгдээгүй байна. Энэ нь “Omicron” хувилбараас хойш дахин шинэ хувилбар бүртгэгдэх магадлал бага гэсэн итгэл найдварыг нэмэгдүүлж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих